2010/12/08

Химийн лабораторит ажиллах аюулгүйн дүрэм


Сэдэв 1. Дадлагын хичээлийн сэдэв:   Химийн лабораторит ажиллах  аюулгүйн дүрэм
А. Химийн лабораторит ажиллахад дараах дүрмийг мөрдөнө.
1.       Лабораторийн ажлын онолын бэлтгэлийг холбогдох ном, сурах бичиг, лекцийн тэмдэглэл зэргийг түшиглэн урьдчилан хийсэн байх.
2.       Лабораторийн ажилд шаардлагатай бүх зүйлсийг  / сав суулга, багаж, урвалж / бэлтгэсний эцэст ажлыг эхлэх.
3.       Лабораторийн ажлын удирдамжинд заасны дагуу туршлагыг дэс дараалалтай нягт нямбай хийх.
4.       Ямар бодис, урвалжтай болон багажтай хэрхэн ажиллах талаар урьдчилан тооцоолсон байх / хортой, шатамхай, дэгдэмхий бодистой аж:иллахдаа татах шүүгээ хэрэглэх гэх мэт / 
5.       Туршилтын явц бүрийг лабораторийн дэвтэрт тэмдэглэх
6.       Лабораторийн ажилыэ тэмдэглэлд он, сар, өдөр, ажлын нэр, зорилго, явц, туршилтын бүдүүвч зураг, урвалын тэгшитгэл, тооцоо, дүгнэлт, онцгой тайлбар зэргийг хамруулах.
Б. Лабораторит ажиллахад тохиромжтой нөхцөл
§  Тасалгааны температур хэвийн хэмжээнд байх.
§  Лабораторийн гэрэлтүүлэг хангалттай байх.
§  Лабораторид ажиллах үед чимээ шуугиангүй байх.
В. Лабораторит ажиллах ерөнхий дүрэм
§  Яаралгүй, нямбай ажиллана.
§  Лабораторид ажлын байранд халаттай байх.
§  Лабораторийн ширээн дээр цүнх болон хичээлд холбогдолгүй зүйлс тавихгүй байх.
§  Лабораторит гадны хувцастай орох буюу хадгалахыг хориглоно.
§  Зааварт заасан үйлдлүүдээс багшийн зөвшөөрөлгүй орхих буюу илүү хийж гүйцэтгэхийг хатуу хориглоно.
§  Ерөнхий хэрэглээнд буй урвалж, багаж зэргийг өөр байр руу зөөхийг хориглоно.
§  Хортой бодис, концентрацитай хүчил, шүлттэй зөвхөн татах шүүгээнд ажиллана.
§  Хэрэглэгдсэн концентрацитай хүчил, шүлтийн уусмалыг тусгай саванд хийнэ.
§  Хаяггүй урвалжийг хэрэглэхийг хориглоно.
§  Лабораторийн сорил дууссаны дараа ажлын байраа цэвэрлэж гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэх,  усны карант хаагдсан эсэхийг шалгана.
Г. Химийн урвалжуудтай ажиллах
Уусмал ба хуурай бодисуудыг тагтай, шилэн саванд хадгааох ёстой. Шилэн савны гадна талд уг бодисын нэр, уусмал бол концентраци , лабораторийн өрөөний дугаарыг бичсэн байна. Урвалжийн харьцахдаа дараах дүрмийг баримтална.
§  Илүү авсан бодис, уусмалаа анх авсан савруу буцааж хийхгүй байх
§  Шилэн савнаас урвалж, уусмалыг таслан авсаны дараа сайтар таглаж байранд нь буцааж тавих
§  Хуурай бодисыг цэвэрхэн металл, шаазан зориулалтын хутгуураар хутгаж авна
§  Лабораторид буй ямар ч бодис, уусмалыг үнэрлэж, амталж болохгүй
§  Хүхрийн хүчлийн уусмал бэлтгэхдээ ямагт хүчлийг ус руу нэмнэ. Хүчлийг ус руу бага багаар нэмж аажмаар сэгсэрч холих замаар хийнэ. Инэгх нь хэт халах юм уу хүчил шидэгдэх, үсрэхээс сэргийлнэ. 
§  Идэмхий, хортой уусмалаас пипеткээр тасалж авахдаа амаар  сорж болохгүй, харин груши юм уу тусгай соруул хэрэглэнэ.
§  Этилийн спирт, спирт зэргийн амархан шатдаг бодисуудыг ил гэл дээр болон задгай галын ойролцоо, задгай саванд халаах, нэрэхийг хориглоно.
§  Эфир, эфирийн уусмал, ацетон зэрэг органик уусгагчуудыг нимгэн ханатай шил саванд чигжүү бөглөөтэй хадгалж болохгүй.
§  Металл натри, калийн үлдэгдэлтэй савыг эхлээд спиртээр, дараа нь усаар угаана.
§  Мөнгөн ус, болон хортой элементүүд түүний нэгдлүүдтэй зөвхөн татах шүүгээнд ажиллана!!!!!
 Бодисуудтай ажиллах дүрэм
А. Хүчил шүттэй ажиллах дүрэм:
1.       Концентрацитай хүчил, шүлт нь хүний бие хувцас дээр тусвал түлж гэмтээдэг учир болгоомжтой ажиллах хэрэгтэй.
2.       Хүхрийн концентрацитай хүчлийг шингэлэхдээ усан дээр хүчлээ бага багаар хийнэ. Хүчил дээр ус хийж болохгүй. Хүчлиййг шингэлэхэд их дулаан ялгарах учир хүчил дээр ус хийснээс хүчил гадагш үсчих аювултай. \алтан дүрэм \
3.       Концентрацитай хүхрийн хүчил, шүлтийг пипеткээр авахдаа амаар сорж үл болно. Иймд пипеткийн дээд үзүүрт хаймар гурш өмсөж соруулах.
4.       Хуурай шүлтийг шил савнаас хямсайгаар авах бөгөөд нүдэндээ тусгай хамгаалалтын шил зүүх хэрэгтэй.
Б. Хортой бодистой ажиллах дүрэм
Бари, мөнгөн ус, хар тугалга, арсен, зэсийн давснууд, металл мөнгөн ус, циант нэгдэл, хүхэртустөрөгч мэтийн хортой бодистой ажиллахдаа урьдчилан сэргийлэх доорх дүрмийг баримтална.
1.       Бари, зэс, хар тугалга, арсен мөнгөн усны давсыг амандаа орохоос болгоомжил. Үүний тулд лабораторид юм идэж уухыг хориглохоос гадна ажлын дараа гараа сайн угааж байхыг журам болгох.
2.       Мөнгөн усыг ажлын ширээ ба шалан дээр асгарсан тохиолдолд мөнгөн усыг зэсэн хусуураар цуглуулж авна.
3.       Калийн цианид ба түүний уусмалтай маш болгоомжтой ажиллах, калийн цианид нь агаарт синилийн хүчлийг ялгаруулдаг учир сорох шүүгээнд ажиллах шаардлагатай. Ялангуяа калийн цианид дээр хүчил нэмэх шаардлагатай болбол маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.
В. Шатамхай ба галын аюултай бодистой ажиллах журам
1.       Бензин, этилийн эфир, спирт, бензол, ацетон, бусал шатамхай ба амархан асамтгай шингэнийг халаахдаа усан банн дээр халаах шаардлагатай.
2.       Ажлаа хийж дууссаны дараагаар эхлээд халаагуурыг унтрааж дараа нь асамтгай бодис агуулсан савыг хураана.
3.       Шатамхай ба амархан асамтгай дэгдэмхий бодисуудыг галд ойрхон буюу хүчтэй халж байгаа цахилгаан плитка, термостатын дэрэгд тавьж болохгүй.
4.       Шүлтийн металлыг заавал хуурай керосин дотор хадгалах хэрэгтэй. Металл натри буюу калийн үлдэгдлийг угаагуурт буюу хаягдал саванд хийж болохгүй.
Г. Тэсрэх бодистой ажиллах дүрэм
1.       Зарим нэг хий \ устөрөгч ацетлен, нүүрстөрөгчийн исэл\ спирт\ этилийн  амилын метилийн спиртүүд, эфир метил цуу этилийн нүүрстөрөгчийн амархан буцламтгай шингэнүүд\ гексан бензол\ түүнчлэн уурын бай байдалтай байхдаа агаар буюу цэвэр хүчилтөрөгчтэй тэсрэмтгий хольц үүсгэдэг ацетон скипидар хүхэр нүүрстөрөгч зэрэг бодисуудын тасалгааны агаарт ихээр хуримтлуулахаас болгоомжилж татах шүүгээнд ажиллана.
2.       Хлорат перхлорат персульфат нитрат гэх мэтийн ялгүй болгоомжгүй ажиллагаанаас аюул хөнөлтэй тэсрэлт үүсгэж болох бодисуудыг багшийн зөвшөөрөлгүй халааж нухаж нйцалж болохгүйг

Д. Лабораторит аюул осол гарах шалтгаанууд
§  Лабораторит ажиллаж буй оюутны онолын мэдлэг, ажиллах бэлтгэл хангалтгүйгээс
§  Лабораторийн алив ажилд хөнгөн хийсвэр хандах, лабораторит ажиллах дүрэм зааврыг уншиж танилцаагүйгээс
§  Гээнтийн тохиолдлоос болж лабораторит осол гарч болно.
Е. Хүчил, шүлтийн уусмалд түлэгдвэл үзүүлэх анхны тусламж
§  Хүчил нүдэнд орвол даруй усаар угааж дараа нь уусдаг содын уусмалаар сайтар угаана.харин амны хөндийд орвол угааж дээрх уусмалаар зайлна.
§  Арьсанд хүрвэл түргэн хугацаанд усаар, дараа нь мөн дээрх уусмалаар сайн угаана.
§  Шүлт нүдэнд орвол 10 минутын турш усаар угааж дараа нь борын хүчлийн 2%-ийн уусмалаар угаана. Амны хөндийд орвол эхлээд усаар дараа нь дээрх уусмалаар сайтар угаана.
Ё.Лабораторит ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм
§  Ажлын байранд идэж уухыг хориглоно.
§  Лабораторийн ажлын заавартай танилцсаны дараа багштай ярилцаж хийх ажлаа төлөвлөн, багш эсвэл хичээлийн туслах ажилтан байх үед ажлаа гүйцэтгэнэ.
§  Зөвшөөрөлгүй ямар нэг туршилт хийхийг хориглоно.
§  Шил сав хагарсан тохиолдолд шилний үртэс, хагархайг сайтар цэвэрлэнэ.
§  Шилэн хоолой, термотетрийг бөглөөнд суулгахдаа хоолой болон бөглөөний нүхийг глицерин эсвэл усаар норгоно.
Н. Аюул осолд үзүүлэх анхны тусламж:
1.       Бие дээрээ сулруулсан хүчил дусаавал эхлээд усаар сайтар угааж дараа нь натрийн бикарбонатын уусмалаар саармагжуулна. Хэрэв бие дээрээ концентрацитай хүхрийн хүчил дусаавал юуны түрүүнд  хуурай хөвөнгөөр болгоомжтой зайлуулж дараа нь угаана.
2.       Бие дээрээ идэмхий шүлт асгавал усаар сайн угааж дараа нь сулруулсан цууны эсвэл нимбэгний хүчлээр угаана.
3.       Хэрэв арьсан дээрээ фенол, бром гэх мэтийн цочроогч бодис дусаавал шархалсан газрыг нь тохирох уусгагчаар \ спирт, бензол, керосин, эфир гэх мэт \ угаана.
4.       Хлор, бром, азотын ислээр хордсон тохиолдолд аммиакийн сулруулсан уусмалын уурыг үнэртэж амьсгалах мөн сүү уух хэрэгтэй.
5.       Бага зэргийн түлэгдэлт ба улайлтаас хамгаалахын тулд түлэгдэлтээс хамгаалах тостой хөвөн тавьж сулхан бооно.
6.       Хүчил, бромын ус арьсанд түсч химийн түлэгдэлт илэрвэл эхлээд усаар сайн угааж 3%-ийн содын уусмалаар зайлж, тос буюу вазелин түрхэж бооно.
7.       Хэрэв нүдэнд хүчил үсэрвэл усаар угааж дараа нь содын шингэрүүлсэн усаар дахин угаагаад усаар угаана.
8.       Нүдэнд шүлт үсэрвэл усаар сайн шавшин угааж, борын хүчлийн ханасан уусмалаар арчин дахин усаар угаана.

9.       Гараа шилэнд зүсвэл усаар угаагаад, шилний хэлтэрхийг авч иодын спиртэн уусмал түрхэж самбайгаар бооно.
Лабораторийн эмийн санд байх зүйлс
1.       Бинт, хөвөн , 3-5% -ийн иодын спиртэн  уусмал, 1%-ийн цууны хүчлийн уусмал, 3%-ийн содын уусмал, Борын хүчлийн уусмал , Манган хүчлийн калийн ханасан уусмал , Пикриний хүчлийн ханасан уусмал , Глицерин , Вазелин , Спирт , Тосон туулга, Түлэгдэлтэнд түрхэх тос

Үндсэн ухагдахуун

·         Химийн сав суулга:  Зориулалтаар нь ерөнхий зориулалтын, тусгай зориулалтын, хэмжээст гэж 3 ангилдаг.
·         Эзлэхүүний анализ : Энэхүү анализ нь тодорхойлох гэж буй бодистой урвалд орж байгаа бодисын уусмалын эзлэхүүнийг нарийн хэмжих дээр үндэслэсэн тооны анализын арга юм. Эзлэхүүний анализын аль нэг аргаар бодисыг хэмжиж тодорхойлохын тулд түүн дээр концентраци нь мэдэгдэж байгаа уусмалаас дуслааар нэмнэ. Концентраци нь тодорхой мэдэгдэж байгаа уусмалыг титрийн буюу ажлын усмал гэнэ. Эзлэхүүний анализад хэрэглэгддэг урвалууд эргэдэггүй, дагалдах урвалгүй, урвөлын төгсгөл нь тодорхой мэдэгддэг байх шаардлагатай. Харилцан үйлчлэлцэж байгаа бодисуууд ямарч үлдэгдэлгүйгээр хоорондоо бүрэн урвалд орох тэр цэгийг эквивалент цэг гэнэ. Ажлын буюу титрийн уусмалыг тодорхойлох бодис дээр аажим нэмэх үйлдлийг титрлэх гэж нэрлэдэг.

4 comments: