Заагдах хичээлүүдийн тодорхойлолт


Хичээлийн нэр: Мэдээллийн технологи, мэдээллийн систем
Хичээлийн индекс: СОМ-106
Цагийн багтаамж: 3 кредит / дадлага 64 цаг, бие даалт 32 цаг, бүгд 96 цаг/
Хичээлийн товч тодорхойлолт: Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээл нь ирээдүйн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хэрэглээний программ дээр ажиллах чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Хичээлийн нэр: Эдийн засгийн онолын үндэс
Хичээлийн индекс: FNU-112
Цагийн багтаамж: 3 кредит /лекц 24 цаг, семинар 16 цаг, бие даалт 32 цаг, бүгд 72 цаг/
Хичээлийн товч тодорхойлолт: “Эдийн засгийн онолын үндэс” хичээл нь макро, микро түвшинд аж ахуйн субьектуудын эдийн засгийн үйл ажиллагааны хөгжил, хөдөлгөөн, механизмын хууль зүйн тогтлыг судлан, өдөр тутмын үйл явц, төрийн бодлогын онол, арга зүйг тодорхойлдог шинжлэх ухаан билээ.
Хичээлийн нэр: Философийн үндэс
Хичээлийн индекс: PHI-108
Цагийн багтаамж: 3 кредит /лекц 24 цаг, семинар 16 цаг, бие даалт 32 цаг, бүгд 72 цаг/
Хичээлийн товч тодорхойлолт: Асуудлыг тал бүрээс нь боломжит бүх шийдэлд нь авч үзэхийг философи эрмэлздэг. Чухам үүнд түүний зориулалт, утга холбогдол оршино. Философи нь үнэнийг таних ухаан гэхээсээ илүүгээр хэлэлцвэл зохих асуудлын талаар шүүмжлэл өрнүүлж, боломжит шийдлүүдийг дэвшүүлж, тэдгээрээс үнэнд хамгийн ойр шийдэлд хүрэх арга замыг сонгоход нь туслах идэвхт үйл бүхий ухаан юм.
Хичээлийн нэр: Анаагахын хими
Хичээлийн индекс : ICH-102
Цагийн багтаамж: 2
Хичээлийн товч тодорхойлолт: Химийн шинжлэх ухаан нь амьд ба амьгүй байгаль, ертөнцийг бүрдүүлж байгаа бодисын найрлага, бүтэц тэдгээрийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг судалдаг ухаан юм.
Хичээлийн нэр:Органик хими
Хичээлийн индекс : ОCH-105
Кредит: 2
Хичээлийн товч тодорхойлолт: Биологийн чухал органик нэгдэл, тэдгээрийн организм дахь нэгдлүүд биологийн үүрэг, органик ба биоэлементүүдийн тэнцэл алдагдахад үүсэх эмгэг процессууд, тэдгээрээс сэргийлэх арга зам, бие махбодид гүйцэтгэх үүрэг, хүнсний бүтээгдэхүүний илчлэг чанар, хүнс тэжээлийн эх үүсвэр зэрэг асуудлыг судална.
Хичээлийн нэр: Аналитик хими
Хичээлийн индекс : АCH-148
Кредит: 2
Хичээлийн  тодорхойлолт:Аналитик хими нь амьд бие махбодийн дотор явагдаж байгаа хими, физик янз бүрийн хувирлыг тоон ба чанарын талаас судалдаг.
Хичээлийн нэр: Анагаах ухааны физик
Хичээлийн индекс: МРН 103
Кредит: 2 / лекц 24 цаг, дадлага 16 цаг, бүгд 40 цаг/
Хичээлийн  тодорхойлолт: Амьд бие махбодын дотор явагддаг физик ба физик-химийн үзэгдлийн тухай, физикийн хүчин зүйл бие махбодид нөлөөлдөг тухай судалдаг шинжлэх ухаан юм.
 Хичээлийн нэр: Бие бялдар чийрэгжүүлэх биеийн тамир
Хичээлийн индекс: PSU-112
Цагийн багтаамж: 2 кредит
Хичээлийн товч тодорхойлолт: Биеийн тамир спортын дасгал хөдөлгөөнүүдийн тухай онол болон практикийн мэдлэг чадвар эзэмшүүлэхзорилго бүхий лекц, дадлагын хичээлийн хэлбэрээр явагдах биеийн тамирын боловсрол, бие бялдарын хүмүүжил төлөвшүүлэх, багш-оюутаныг сургах-сурах үйл ажиллагааны нэгдлийг биеийн тамир гэнэ.