2010/12/08

Усны шинжилгээ


Усны шинжилгээ 
I.                    Үндсэн ухагдахууун
Усны дээжинд маш олон зорилгоор олон янзын арга хэргэлэн маш олон тооны үзүүлэлтийг тодорхойлж болно. Усны дээжинд тодорхойлолт хийдэг үзүүлэлтүүдийг физик, химийн үзүүлэлт гэж ерөнхийд нь 2 ангаилдаг.
 Физик үзүүлэлтүүүд : Тунгалаг чанар, Үнэр, Амт, Булингар
Химийн үзүүлэлтүүд: Na+, Ca2+, Mg2+, SO42-, CO32-, HCO3-, Cl-, NH4+, NO2-, NO3-,
Fe2+, Fe3+, SO32-,
Физик үзүүлэлтүүүд
Усны дээжинд шинжилгээ хийхэд тодорхойлдог нэг бүлэг үзүүлэлт нь физик үзүүлэлт юм. Учир нь усны физик шинж чанар нь усыг анхны байдлаар тодорхойлоход тус дөхөм болдог бөгөөд зарим талаар баримжаа авдаг. Ингээд усанд зайлшгүй тодорхойлох ёстой физик үзүүлэлтүүдийг авч үзье,
Усны амт: Байгалийн гаралтай бодисууд ууссанаас юмуу хаягдал усааар дамжин бохирдсон үед ус элдэв амттай болдог. Төмөр, марганици, магни, натри, калийн хлорид, судьфат, карбонатын давсууд зэрэг шим биш бодисууд уусахад байгалийн ус элдэв амттай болдог. Ундны усны амтыг амтлан тодорхойлдог бөгөөд давслаг, гашуун, хүчиллэг, амтлаг амттай гэх зэргээр амтыг үндсэнд нь 4 хуваадаг. Тодорхойлолтын дүн нь шинжлэгч хүний туршлага, амтыг мэдрэх чадвараас хамаарна. Шинжилж байгаа хүн мэдрэх эрхтний хувьд өөрчлөлттэй байвал шинжилгээ үнэн болохгүй .
Тамхи татах, архи, халуун ногоог их хэрэглэснээс юмуу хэт их ядаргаа болон өвчний үед амтийг мэдрэх чадвар буурч болдог. Амтыг зөв тодорхойлохын тулд хэд хэдэн хүнээр амтлуулж болно. Амтыг тодорхойлж буй ус нь халдварт бичил биетийг агуулаагүй, бохирдоогүй, хорт бодисгүй байх хэрэгтэй. \ бохирдсон тохиолдолд усыг амталж болохгүй       Амтыг тодорхойлохдоо дээж авсан даруйдаа юмуу тасалгааны температурт \ 400С \ тодорхойлно. Үүний тулд 10-15 мл усыг балгаад залгилгүйгээр хэдэн секунд байлгаад асгана.
Булингар: Шим ба шим биш гаралтай коллойд болон уусдаггүй бодисууд дээжин дотор байснаас ус булингартдаг. Шавар ба цахиурын исэл, хөнгөн цагаан болон төмрийн гидрат исэл \ Fe(OH)3, Al(OH)3 \ зарим шим бодисууд бичил биетүүд ( планктон зэрэг) гадаргуугийн усыг булингартуулдаг.
Харин усанд уусдаггүй зарим эрдэст болон шим бодисууд холилдсоноос, эсвэл хаягдал усаар бохирдсон үед газрын доорхи ус булингартдаг. Булингарыг хэмжих нь ундны болон гадаргуугийн усныг үнэлэн сонгож авахад зайлшгүй хэрэгтэй.
Усны булингарыг дээж авсан өдөртөө юмуу эсвэл харанхуйд хадгалаад нэг хоногоос хэтрүүлэхгүй тодорхойлох хэрэгтэй.
Булингарыг турбидиметрийн аргаар тодорхойлдог боловч хамгийн хялбараар нь тодорхойлж болдог. Үүний тулд 10см-ийн өндөртэй хатуу хуруу шилэнд усаа сайн зайлж хийгээд булингарыг дараах маягаар тэмдэглэж орхино.
Үүнд : булингаргүй, сул булингартай, мэдэгдэхүйц булингартай, их хэмжээний булингартай гэж хэмжээг нь шууд ойролцоолон тодорхойлж болно. Гэхдээ фотометрийн аргаар тодорхойлох нь илүү нарийвчлалтай үнэнд ойр очдог.
Усны үнэр, түүнийг тасалгааны температурт тодорхойлох: Ундны болон ахуйн хэрэгцээний усыг чанараар нь үнэлж сонгон авах чухал үзүүлэлтийн нэг нь үнэр байдаг. Усны дотор явагдсан байгалийн элдэв хувирлуудын дүнд аль эсвэл уст цэгийг элдэв хаягдлаар бохирдуулснаас гадаргуугийн усанд элдэв гаж үнэр бий болдог. Иймд усны үнэрийг байгалийн ба байгалийн бус гэж хоёр ангилдаг.
1.                           Усан дахь ургамлын үлдэгдлийн ялзрал, түүнд байгаа амьд болоод сөнөсөн биетүүдийн нөлөөгөөр элдэв үнэртэй болсон байвал байгалийн гаралтай.
2.                           Ахуйн болон үйлдвэрийн хаягдалаас үүссэн үнэрийг байгалийн биш үнэр гэж үздэг. Усны үнэрийг хэрэглэгчид мэдрэх эрхтний тусламжтайгаар ихэвчлэх тодорхойлдог боловч хүний үнэрлэх эрхтний огцлогоос болж усны үнэрийг өөр өөр гаргаж болдог талтай.
Архины шил эсвэл колбоны 2/3% -д шинжлэгдэхүүн уснаас хийж үйс, эсвэл шилэн бөглөөгөөр бөглөөд хүчтэй сэгсэрч бөглөөг нээж үнэрлэн ( газрын, шавар, ургамлын зэрэг ) ямар үнэртэй болохыг бичиж тэмдэглэнэ. Эсвэл цагны шилээр бөглөж 600С хүртэл халаагаад тагийг гэнэт авч үнэрлэн ямар үнэртэй байгааг тодорхойлж болно. Харин уг үнэр аль хир хүчтэй үнэртэж байгааг 5 баллын хувиараар ( шкалаар ) хэмжинэ.
Хүснэгт № 1                            Үнэрийг тодорхойлох хуваарь
Үнэрийн эрчим \ хүч \
Үнэрийн шинж чанар
Үнэрийн үнэртэх байдал
0
Огт үнэргүй
Үнэр мэдрэгдэхгүй
1
Маш сул үнэртэй
Хэрэглэгчдэд мэдрэгдэхгүй боловч мэргэжлийн хүмүүст мэдэгдэх болно
2
Сул үнэр
Хэрэв хэрэглэгч хүн анхаарч ажиллавал үнэр нь мэдрэгдэх болно.
3
Мэдрэгдэх үнэр
Үнэр нь амархан мэдрэгдэхээр байх бөгөөд тэр нь уул усыг ундад хэрэглэхэд таатай биш болно.
4
Онцгой үнэр
Анхаарал татахуйц үнэр. Тэр нь унданд хэрэглэж болохооргүй ч байж болно.
5
Маш хүчтэй үнэр
Унданд хэрэглэж болохооргүй
Тунгалаг чанар: Усанд холилдсон, уусдаггүй бодисын хэмжээнээс хамаарч тунагалаг чанар янз бүр байдаг. Тунгалгыг тодорхойлох хамгийн хялбар арга нь тунгалаг ёроолтой , 2,5 см диаметртэй 50см өндөртэй цилиндрт ( ийм хэмжээний хоолой ч болно ) усаа хийж тусгай стандарт хэмжээтэй шрифтийг харах арга юм. Цилиндр нь ёроолоосоо эхэлсэн сантиметрийн хуваарьтай, тэрхүү хуваарьт нь хэсгийн өндөр нь 50 см байна. Шинжлэгдэхүүн усаа сайн сэгсэрч хийгээд цилиндрт хийээд цилиндрээ стандарт шрифт дээр 4 см өнлөрт барьж байгаад дээрээс нь харна.
Ингээд шрифтийг дөнгөж харагдах болтол усыг нэмж хасаж өгөөд энэ үеийн цилиндр дахь усны өндрийг \см-ээр \ тунгалаг чанар болгон тэмдэглэж авна. Ингэхэд ус нь их тунгалаг байвал баганын өндөр их гарах ба тунгалаг чанар нь муу байвал баганын өндөр бага байна. Тунагалаг чанарыг сайн гэрэлтэй \ өдрийн гэрэлтэй \ өрөөнд цонхноос 1 м-ийн зайд тодорхойлох нь тохиромжтой. Шрифт нь 3,5 мм өндөртэй үсэг байх хэрэгтэй. Энэ нь тодорхойлолтыг хэд дахин хйигээд дундажийг авна. Бас 20 см голтожтой стандарт дискийг хэрэглэдэг
Усны өнгө, түүнийг нүдээр харж тодорхойлох: Байгалийн цэвэр ус өнгөгүй тунгалаг байдаг. Ялзмаг бүхий бодисууд \ хөрсөн дэхь шим бодисуд \ төмрийн нэгдлүүд гадаргуугийн усыг өнгөтэй болгодог. Бас бичил биетнүүдийн үржил, шаварлаг эрдсүүд, сульфатууд, уусдаггүй бусад бодисууд холилдсоноос ус янз бүрийн өнгөтэй болж болно. Усны өнгийг шүүгээд юмуу шүүлгүйгээр тодорхойлж болно.
Их хэмжээний хөвмөл бодис бүхий усыг тавьж тунгаагаад тодорхойлж болно. Өнгийг тодорхойлоход дээжийг бэхжүүлэх хэрэггүй. Дээж эвсны дараа 2 цагийн дараа тодорхойлно.
Хавтгай ёроолтой цилиндрт дээжийг хийж харах бөгөөд цилиндр доторх усны баганын өндөр 10см-тэй тэнцүү байх хэрэгтэй. Өдрийн гэрэлд цагаан дэвсгэр \фон\. Дээр тавиад дээрээс нь харж өнгийг сул, хүчтэй гэж бичнэ.
Химийн үзүүлэлтүүд
Нитритүүд: Уурагт бодисын задарлын дүнд \ялзралтын \ үүссэн усан дахь шивтрийн исэлдэлт юмуу нитратын ангижралын дүнд үүсдэг завсрын нэгдэл учираас энэхүү цэнэгт хэсгийн илрэл байгалийн усны бохирдолтой эсэх бас өөрөө цэвэршилт ямар үе шатандаа явж байгааг тодорхойлоход чухал үзүүлэлт болдог.          Энэ нь байгалийн усанд микрограммаас - миллиграммыг хэд хуваасны хувиар илэрдэг боловч үйлдвэр аж ахуйн хаягдал орсон усанд их хэмжээгээр илэрдэг.      NH4+ + 2O2 = NO2- + 2H2 O
Байгалийн болон бохир хаягдал орсон усан дахь нитритийг сульфанилын хүчил а-нафтиламиныг хэрэглэн тодорхойлохоос гадна. Хээрийн нөхцөлд Гриссийн урвалжийг ашиглан үүссэн ягаан өнгийг тусгай зориулалтын хувиарт харьцууртай жишиж тодорхорхойлдог .
Нитрит нь амархан хувирдаг учир дээж авсан даруйд газар дээр нь тодорхойлох шаардлагатай боловч боломжгүй нөхцөлд концентрацитай хүхрийн хүчил 1 мл, эсвэл 2-4 мл хлорформыг 1 л дээжинд хийж бэхжүүлж дараагийн шинжилгээнд хадгална.
Нитратууд: Нитрат ион байгалийн бүхий л төрлийн усанд ихэвчлэн илэрдэг боловч гадаргуугийн болон булгийн усанд онц ихээр илэрдэггүй. Харин зарим булгийн  усанд ихээр илэрдэг. Ийм усыг ялангуяа хүүхэд унданд хэрэглэхэд цусны даралт болж \ метгемоглабинем \ өсөлтөнд нь хортой нөлөө үзүүлдэг. Бас ялгадас ба үйлдвэрийн хаягдлаар бохирдсон усанд их илэрдэг учир бохирдолтыг тодорхойлох үзүүлэлтийн нэг болдог.
Харин хөрсний усанд дээрх ионыг тодорхойлсноор хөрсний үе давхаргаар шүүрэх үедээ ус хир их зэрэг эрдэсжсэн болохыг тодорхойлон үнэлдэг. Гадаргуугийн усанд судалгаа хийхдээ илэрч буй нитрат ионы хэмжээгээр өөрөө цэвэршилтийн явц болон хаягдал усны биологийн цэвэрлэгээний нитратжуулалтын \ нитрофикация \ үе шат, үр дүнг бас хянаж болно.  Хүчилтөрөгчийн нөлөөгөөр доорх урвалын дагууд нитрит исэлдэж нитратжуулалт \ нитрофикацийн процесс \ явагдсанаас нитрат үүсэж өөрөө цэвэршилт явагдах цөөнгүй.                  2 NO2- + O2 = 2NO3-
Тиймээс нитрат ионы илрэлийг өөрөө цэвэрших явцын сүүлчийн шат гэж тооцох ч тохиолдол байдаг.  Гадаргуугийн усанд нитратын хэмжээ улирлаар өөрчлөгдөх нь их.
Тухайлбал ургамлын өсөлтийн үед багасаж фотосинтезийн процесс эрчимжих үед бүр алга болох тохиолдол бий. Харин намраас ихсэж өвлийн улиралд дээд хэмжээндээ хүрч илэрдэг. Учир нь энэ үед шим бодисуудын задрал ихсэж тэдгээрт байсан азотот нэгдлүүд эрдэс хэлбэрт шилжих нь ихэсдэг.
Усанд агуулагдаж буй нитрат ионыг тодорхойлоход олон арга байдаг хэдий ч тэдгээр нь  төгс сайн боловсрогдоогүй байна. Нитрат ион 0,1 – 10 мг\л хэмжээтэй байхад салицилын хүчлийн натрийг хэрэглэн тодорхойлох арга нилээд өргөн хэрэглэгддэг.
Дивардын хайлшаар нитрат ионыг шивтэр болтол ангижруулаад нэрэх аргыг 5 мг\л –ээс их хэмжээтэй нитрат ионыг агуулж буй хаягдал усанд шинжилгээ хийхэд хэрэглэж болно. Хэрэв дээжийг авсан өдөртөө нитратыг тодорхойлж чадахгүй бол хөргөгчид хадгалах, эсвэл 1 л дээжинд 1 мо концентрацитай хүхрийн хүчил үгүй бол 2-4 мл хлорформ нэмж бэхжүүлж болно.
Ууссан төмөр: Тухайн газрын геологи, гидрологийн нөхцлөөс хамаарч төмөр, гадаргуугийн ба газрын доорхи усанд ямар нэг хэмжээтэй байдаг. Гадаргуугийн ус бохирдсон үед \ үйлдвэр, уурхайн болон металл боловсруулах үйлдвэрийн хаягдлаар бохирдоход \ төмөр их илэрч болдог. Төмрийн агууламж гол горхи, цэнгэг нуурын усанд 1 мг-\Fe л \ -ээс ихсэх нь ховор. Харин газрын доорхи ус, халуун рашаан, хүчиллэг усанд их байж болно. Төмрийн агууламж ялангуяа гадаргийн усанд улирлаар их өөрчлөмтгий байдаг.
Биологийн идэвхижил ихтэй уст цэгүүдэд \ нуур, цөөрөм, \ зун, өвлийн үед ялангуяа ёроолын хэсэгт нь төмрийн агууламж мэдэгдэхүйц ихсэж болно. Харин холигдол ихсэж усны бүх хэсэг адилавтар дулаантай болдог, \ гомотермия\ хавар, намрын улиралд исэлдэлт явагдаж \ Fe(2) – Fe (3) \ 3 цэнэгт төмрийг тусад нь тодорхойлоход дээжийг бэхжүүлээгүй боловч 2 ба 3 цэнэгт төмрийг тусад нь тодорхойлох шаардлага гарвал дээжийг заавал бэхжүүлнэ.
Усанд ууссан кальци, магни: Кальци магнийг агуулсан эрдэс чулуулаг хөрсний үе давхаргуудад ихээр тохиолддог учир эдгээр цэнэгт ионууд нь байгалийн усанд ихээр тохиолдоно. Усан дахь кальцийн хэмжээ, түүний давс ба нүүрсний давхар ислийн тэнцэлт байдлаас ихээр хамаарна.
Кальцийн хэмжээ ихсэхэд усан дахь нүүрс хүчлийн тэнцэл алдагдаж кальцийн цэнэгт хэсэг, шохойн чулууг үүсгэж тундасждагаас нүүрстөрөгчийн давхар исэл буюу нүүрснийхүчлийн хийн хэмжээ багасдаг.
Усны хатуу чанар голчлон ууссан кальци, магнийн хэмжээнээс хамаардаг бөгөөд үүнийг \ немецын градус гэж нэрлэгдэх \ литр усанд байгаа 10 мг CaO –ийн хэмжээгээр харин 1952 оны 4 сарын 1-ээс дээрх катионуудын мг\экв –аар тодорхойлдог болжээ.
Усны хатуулаг чанар амьдрал ахуйд их нөлөөтэй байдаг.
Жишээлбэл: 7 мг-экв\л хэтуулагтай усаар юм угаахад савангийн 64% нь ашиггүй зарцуулагдаж, хатуу усыг уурын зуух, цахилгаан станцид хэрэглэхэд тогоо болон яндан, хоолойн хананд хаг сууж түлшнйи зарцуулалт нэмэгддэг.
Тогооны хананд 1 мм зузаан хаг суухад түлшний зарцуулалт 7-15% ихэсдэг болох нь батлагджээ.
Хлоридууд: Байгалийг усны үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хлорид ион нь хөрс, чулуулгийн найрлаганд байдаг хлорт натри, хлор- апатит , содалит зэрэг рдс давсны уусалтанд усанд бий болдог. Харин гадаргуугийн газар доорхи болон тунадасны усанд энэхүү ион их илэрвэл бохирдолттой холбоотой байж болох юм. Ундны болон хаягдал усан дахь хлоридыг аргентометр, меркуриметрийн аргаар тодорхойлоход хялбар байдаг.
Усанд ууссан сульфат: Хөрс чулуулгийн найрлаганд байдаг хүхэрт нэгдлүүдийн уусалт, тэнд явагддаг биохимийн процессын дүнд байгалийн усанд сульфат нэгдлүүд бий болдгоос гаднэ ахуйн бохир шингэнээр уст цэгийг бохирдуулсан үед сульфат ион ихээр илэрч болдог. Тухайлбал пирит мэтийн хүхэрт нэгдлүүдийн исэлдэлт, гөлтгөнө, ангидрид зэрэг тунамал чулуулгуудын задралаас усанд сульфат үүсдэг.
Туршилтын аргын тухай:
Усны кальци магнийн цэнэгт хэсгийг комплексонометрийн аргаар тодорхойлох
Этилендиамин тетрацуугийн хүчлийн хоёр натрийн давс \ комплексон -3 \ 2 валенттай олон тооны металлуудтай хүчтэй шүлтлэг орчинд | рН=12-13 | батжил муутай дотоод комплекс нэгдэл үүсгэн нэгддэг иймд комплексон -3 гэдэг энэхүү бодис усны найрлаганд зонхилж байдаг, кальци магнийн цэнэгт хэсэгтэй клмплекс нэгдэл үүсгэдгийг ашиглан трилон-Б ийн тодорхой концентрацитай уусмалаар титрлэн дээрх катионуудыг тодорхойлдог.
Комплексонометрийн титрлэлтийн эквивалент цэгийг хэд хэдэн аргаар илэрхийлж болдог боловч дээрх катионтой тохирсон нөхцөлд өнгөт нэгдлийг өгдөг мурексид, хромогенчерний мэтийн шим бодис болох илрүүлэгчийг ашиглан тодорхойлох нь хялбар байдаг .Эдгээр илрүүлэгчид нь 2 валенттай катионуудтай өнгөт нэгдлийг үүүсгэдэг боловч тэр нь комплексон катионы нэгдлээс батжилаар муу учир титрлэх үед задарч дээрх металлууд комплексонтой илүү батжилтай өнгөт нэгдэл үүсгэж илрүүлэгч усанд дангаарааа үлдсэн уусмал тэрхүү илрүүлэгчийн өнгийг өгнө. Илрүүлэгчийн өнгө кальци магнигийн хэмжээнээс гадна уусмалын орчин рН-аас ихээхэн хамааардаг учир шүлтлэг, буферийн уусмалаар тэрхүү орчныг \ рН -10 орчимд \ тохируулдаг. 1948 онд гарсан энэ аргаар кальци магнийг /усны ерөнхий хатуулгыг/ тодорхойлоход хурдан нилээд амар хялбар бөгөөд дундаж алдаа нь 2% орчим, харин 10 мг\л –ээс их хэмжээтэй кальцийг тодорхойлоход уг арга тохиромжтой.






 II. Туршилтын хэсэг
Óñíû øèíæèëãýýíèé òîäîðõîéëîëò
Ñîðüö àâñàí:   ......... Он ......Сар.........Өдөр
Øèíæèëãýý õèéñýí:  ......... Он ......Сар.........Өдөр
Ñîðüö àâñàí ãàçðûí íýð:
Ñîëáèëöîë:       Õ=                    Y=                           Уíäàðãа:                             Г¿í:
Òîäîðõîéëñîн үзүүлэлт : ..............................................................................
Туршилтанд хэрэглэгдэх багаж, сав суулга:  Хэмжээст цилиндр, Колбо, Бюретка, Штатив, Титрийн колбо бусад сав суулга.
Туршилтанд хэрэглэгдэх урвалж:  Трилон Б, Аммиакийн буфер, Хромын хар,
 Аргачлал: Шинжлэгдэхүүн уснаас 50-200мл дээж авч 250мл-ийн колбонд хийгээд 5 мл-ийн аммиакийн буфер нэмж хромын хар илрүүлэгчээс шилэн савхны үзүүрээр маш жаахан нэмнэ/ Шингэн байвал 2-3 дусал нэмнэ/ . Ингээд уусмалын улаавтар ягаан өнгийг хөх болтол Трилон-Б –ын уусмалаар титрлэнэ. Ерөнхий хатуулгийн мг-экв\л-ийн хэмжээг томъёогоор тооцно.

Òîäîðõîéëñîн үзүүлэлт
Эзлэхүүн / мл /
Үр дүн / нэгж/
Стандарт / нэгж /













Туршилтын алдаа:
Дүгнэлт:
Боловсруулсан багш : Б.Оюунтуяа


No comments:

Post a Comment