2010/12/08

Компьютерээ вирусээс хэрхэн хамгаалах талаар


Компьютерийн вирусээс хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэе. Хамгийн сонирхолтой нь хүмүүс ихэнхдээ өөрсдөө вирусийг орж ирэх нөхцөлийг бүрдүүлчихсэн байдаг. Үүнийг бүгдээрээ алга болгоё. Эхний ээлжинд мэдээж та антивирус суулгах хэрэгтэй. Судалгаагаар хамгийн сайн антивирусийг Kaspersky гэдэг ч ихэнх хүмүүс худалдан авах боломжгүй байдаг болохоор хулгайн хувилбарыг ашигладаг. Хулгайн хувилбар нь багахан хугацаанд ашиглаад л хаагдчихдаг болохоор хүмүүс хаагдсаныг нь анзааралгүй вируст баригдчихдаг. Та ажиллаж байгаа эсэхийг мэдье гэвэл баруун доод буланд K үсэг байгаа эсэхийг хараарай. Байвал өнгийг нь шалга. Хэрвээ цагаан, саарал болсон байвал ажиллахгүй байгаа гэсэн үг юм. Ихэнх антивирусүүд ажиллахгүй байгаа үедээ цагаан өнгөтэй дүрс зураг үзүүлдэг юм. Зарим нь улаанаар Х гэсэн ч байх нь бий.

Харин та дээрх антивирусийг авах боломжгүй байгаа бол үнэгүй хэрэглэж болох антивирусуудийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь тэдгээр нь байнга шинэчлэгдэж байдаг учраас огт ажиллахгүй байгаагаас хавьгүй дээр байдаг юм. Гэвч хангалттай хамгаалалт болж чадахгүй. Гэсэн хэдий ч та өөрөө вирусийг орж ирэх замыг нээгээгүй л бол үнэгүй антивирусүүд таныг хамгаалаад байж дөнгөнө. За нэгэнт антивирустэй боллоо гээд тайвширч болохгүй. Өдөр тутам шинэ вирусууд мянга мянгаараа бүтээгдэж байдаг болохоор антивирусүүдийг ч гэсэн өдөр тутам шинэчлэх хэрэгтэй байдаг. Ихэнх антивирусүүд интернэт холбоотой үед автоматаар шинэчлэгддэг юм. Интернэт байхгүй бол та антивирустээ найдах хэрэггүй. Тэгэхээр та үнэхээр хамгаалагдахыг хүсч байвал танд байнгын интернэт хэрэгтэй. Харин үнэхээр боломжгүй бол долоо хоногтоо нэг удаад тухайн программын шинэчлэлийг интернэтээс татаж аваад суулгаж байгаарай.

Одоо вирусээс яаж хамгаалах аргыг зааж өгье.
1. Гадны флаш дискийг залгах, CD уншуулах зэрэг гадны зүйлийг залгах үедээ автоматаар уншуулахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл флаш хийхэд танд сонголт бүхий цонх нээгддэг шүү дээ. Эсвэл өөр зүйлс нээгдэж таны ямар нэг юман дээр даруулах гэдэг. Тэгэхээр та түүнийг нь шууд хаагаад хөтчөө ашиглаад флаш дискийг харах хэрэгтэй. Флаш диск вирустэй, та антивирусгүй бол та шууд л вирустэх тул та антивирусгүй бол огт флаш гэх мэт зүйлсийг залгаж болохгүй.
2. Интернэтээр хэсч байх үедээ та элдэв зүйлийг хэзээ ч бүү суулга. Элдэв янзын зар сурталчилгаа гэх зэргийг суулгаж болохгүй. Ихэнх тохиолдолд таныг хуурч суулгуулах гэсэн вирусүүд байдаг юм. Тэдгээр нь үүнийг суулгавал танд ашигтай, тустай, та мөнгө олж болно гэх зэргээр бичсэн байдаг.
3. Бидний өдөр тутам хэрэглэдэг Yahoo messenger нь вирусний уурхай юм. Түүнээс хамгаалахыг хүсвэл та найз нөхдөөсөө ирж байгаа олон төрлийн холбоосууд дээр дарах хэрэггүй. Та анзаарсан бол хэзээ ч ангилиар ярьж байгаагүй найзууд чинь миний нүцгэн зургийг үзээрэй энэ тэр гэсэн англи үгийг дарах холбоосын хамт явуулж байсан байх. Тэр бол вирусийн хийж байгаа ажил бөгөөд найзад чинь огт хамаагүй. Зүгээр л түүнд суусан вирус ажлаа хийж байгаа юм.
4. Дараагийн зүйл бол захиа. Захианд вирус хамтад нь ихээхэн илгээдэг бөгөөд түүнийг нээхэд л та вирустэнэ. Танд танихгүй хүнээс танихгүй захиа ирсэн байвал нээх хэрэггүй. Ихэнхдээ ангуучид маань та тэдэн сая доллар хожлоо, та энэ уралдаанд түрүүллээ гэсэн захиа ирүүлдэг. Та ямар нэг уралдаанд оролцоогүй л юм бол юу гэж түрүүлж, мөнгө төгрөг авах билээ.
5. Элдэв зүйлийг хэзээ ч бүү суулга! Хүмүүс элдэв зүйлийн программ хаанаас ч юм олоод суулгачихсан байдаг. Мэдээж танд хэрэгтэй таны ажилд нэмэртэй программаа та өөрөө олоод мэдээд суулгаж байвал айх аюулгүй. Харин интернэтээс олсон, юуг нь мэдэхгүй элдэв программ. Саяхан би нэг найзынхаа компьютерийг засахад 20 шахуу төрлийн юу нь мэдэгдэхгүй программ байв. Түүний ихэнх нь интернэт сурталчилгаа үзүүлэгч вирусүүд байсан бөгөөд түүний антивирусийг тэдгээр нь эвдсэн байсан юм.
6. Порно!!! Порно болон эротик, хулгайн программ хангамжийн буюу хакеруудын сайтаар зочилж огт болохгүй! Энэ бол миний танд хэлэх хамгийн том анхааруулга. Хүмүүс мэдээж ихэнх нь ийм сайтуудаар тэнэх дуртай байдаг. Гэхдээ эдгээр сайтууд нь антивирустэй байсан ч гэсэн хялбархан танд үүрлэж антивирусийг чинь ажиллагаагүй болгодог. 7. Хэд хэдэн антивирус суулгаж болохгүй. Зарим хүмүүс би гурван анти­вирустэй яах ч үгүй гэж ярьж явдаг. Үнэндээ бол нэг антивирус нь нөгөөгөө ажиллагаагүй болгочихдог юм. Жишээлбэл, зөвхөн вирусээс хамгаалдаг программ дээр Spyware –с хамгаалдаг программ нэмж суулгаж болно. Гэхдээ л ихэнх тохиолдолд ингэх шаардлага байхгүй. Сүүлийн үеийн программууд эдгээрийг бүгдийг нь багтаачихсан байдаг юм.

Дээрх сануулгуудыг та хүлээж аваагүй бол та мянга антивирустэй байгаад ч хэрэггүй. Учир нь та өөрөө вирус гэдэг зүйлийг орж ирэх бололцоог нь хангаж өгч байгаа тул таны буруутай үйл ажиллагааны дүнд таны антивирус ажиллахгүй болон та вируст баригдана. Харин нэгэнт вирустсэн бол ихэнхдээ та өөрөө устгах боломжгүй! Мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Энэ талаар мэдлэг муугаас компьютер дээрээ байсан олон хэрэгтэй мэдээлэл, ажлаа устгах уршигтай.
http://share4all.miniih.com/index.php//home/post/226

No comments:

Post a Comment