Сургалтын орчин

Тус тэнхим нь 30 оюутан нэгэн зэрэг ажиллах дотоод сүлжээ, интернетэд холбогдсон  компьютерийн кабинет, бялдаржуулах төхөөрөмж, төрөл бүрийн спортын хэрэгсэл бүхий биеийн тамирын заал, анагаах ухааны био физик, химийн урвалж бодис, аппаратаар тоноглогдсон кабинетууд, лекц семинарын зориулалтаар тохижуулсан танхимууд, багш нарын сургалтын үйл ажиллагаанд зориулсан интернет болон дотоод сүлжээнд холбогдсон сургалтын UNIMIS программ бүхий 5 компьютер, хэвлэгч 2, зурагт 1, хөгжим 1, кодоскоп 3 зэрэг сургалтын материаллаг баазыг бүрдүүлэн ажиллаж байна.


  • Оюутнуудад бие даалтаар мэдээлэл  интернетээс хайх, хийж гүйцэтгэсэн даалгавар, дасгалуудаа багшд e–mail –аар явуулж, дүгнүүлдэг
  • Онолын хичээлүүдээр оюутнуудыг ном сурах бичигтэй ажлуулж, бие даалтаар хамгаалалт хийлгэж дүгнэдэг.